АХ-ын 95 жилийн ойн баяраа Ховд аймгийнхан шагналын хуртай тэмдэглэж байна.

АХ-ын 95 жилийн ойн баярыг тохиолдуулан хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар  шагнагдсан нэр бүхий хүмүүсийн шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулж баяр хүргэлээ.Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор  Жаргалант сумын Жаргалан багийн ахмад настан Сундуйн Дамдинжав, Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн ахмад багш Хүрлээгийн Цэрмээ нарын 5 хүн, Алтангадас одонгоор Дуут сумын ахмад настан Чүлтэмйн Биньяа, Дарви сумын Мөрөн багийн ахмад настан Жумбаагийн Пүрэвжамц, Зэрэг сумын Соёлын төвийн эрхлэгч Дамдины Зоригтбал, Зэрэг сумын  Бураа багийн малчин Доржоогийн Сумьяабазар нарын 41 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Буянт сумын Цагаан эрэг багийн ахмад настан Чадраабалын Доржсүрэн, Жаргалант сумын Алагтолгой багийн ахмад настан Хоожингийн Оюун, Геологийн шинжилгээний Алтай нэгдлийн геологич Лэгшидийн Баатаржав нарын 13 хүн энгэрээ мялаалаа.


 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ