ХАА,Байгаль экологи

Цэцэг сумын Баян-овоо багийн Шахайтын үзүүр гэх газарт улсын төсвийн 65,0 сая төгрөгийн санхүүжилтээр шинэ худаг гаргажээ

Ховд аймгийн  Цэцэг сумын Баян-овоо багийн Шахайтын үзүүр гэх газарт улсын төсвийн 65,0 сая төгрөгийн санхүүжилтээр шинэ худаг гаргажээ. Шинээр гаргасан инженерийн хийцтэй худгийг Гранд электро техноком ХХК-ний ажилчид хийж гүйцэтгэсэн байна. 2020 оны 05-р сарын 02-ноос 2020 оны 05-р сарын 04-ний хооронд Аймгийн ХХААГ-ын дарга Б.Бямбажаваар ахлуулсан ажлын хэсэг худагийн гүйцэтгэлтэй танилцаж улмаар Цэцэг сумын ЗДТГ-т хүлээлгэн өгч үндсэн хөрөнгөнд тусгуулах ажлыг хийж гүйцэтгэв. Худаг хүлэ
5/16/2020

Ихэр ботго төрүүлсэн ингийг "МӨНГӨН БУЙЛ"-аар буйллаж, малч эздэд нь хүндэтгэл үзүүлэв

Ингэ ихэрлэх нь нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн билэгдэл хэмээн Монголчууд эртнээс нааш билэгдэж ирсэн. Тэгвэл Ховд аймагт сүүлийн жилүүдэд тогтмол ингэ ихэрлэж байна. Тодруулбал, 2009 онд Мянгад суманд, 2016 онд Зэрэг суманд 2017 онд Манхан суманд тус тус ингэ ихэрлэж байсан бол энэ хавар Чандмань суманд ингэ ихэрлэж  малч эзэн, нутаг усныхаа ард иргэдийг баярлууллаа. Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн малчин Дашдоржийн Мягмарынх  "Хар судгийн
4/15/2020

Ховд нутагт одоогоор 20 гаруй төрлийн нүүдлийн шувуу иржээ

Ховд аймгийн нутаг дэвсгэрт 300 орчим зүйлийн шувуу бий. Үүнээс 80 гаруй хувийг нүүдлийн шувуу эзэлдэг. Тэгвэл одоогийн байдлаар 20 гаруй төрлийн нүүдлийн шувуу Ховд аймгийн нутаг, Хар нуур болон Дөргөн, Хар-Ус нуур орчмын бүсэд иржээ. Эдгээр шувууд  төв болон зүүн, евро ази, номхон далай гэх дөрвөн нүүдлийн бүс нутгаар  дамжин ирдэг.  Одоогоор Дөргөн, Манхан сумын нутагт галуу, дэглий, хун зэрэг 5-6 шувуу үхсэн нь бүртгэгджээ. Улмаар мэргэжлийн байгууллагууд  шувуу
4/15/2020

Эрдэнэбүрэн, Ховд сум "Бэлчээрийн даац тодорхойлох багц тоног төхөөрөмж"-тэй боллоо

Мерси Кор олон улсын байгууллагаас  АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-ийн харьяа Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газар /OFDA/ - ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3" буюу /LTS-3/ төслийг Ховд, Увс, Баян-Өлгий, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймагт тус тус хэрэгжүүлж байгаа юм. LTS 3  төслийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Ховд аймгийн зорилтот Эрдэнэбүрэн
4/10/2020

Чандмань суманд Ингэ ихэрлэжээ

Монголчууд эртнээс нааш Ингэ ихэрлэх нь сайн цагийн эхлэл, нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн билэгдэл хэмээн дээдэлж ирсэн. Тэгвэл өчигдөр өглөө /2020.04.09/ Чандмань сумын Жаргалант багийн нутаг "Хар судгийн оргидогийн өвөр" гэх газар хаваржиж байгаа мянгат малчин Дашдоржийн Мягмарын тэмээн сүргээс 6 настай Хүрэн ингэ нь ихэрлэжээ. Үүнээс өмнө 2016 оны хавар Зэрэг сумын Эхэн багийн малчин Галсанбатын Хүрэн ингэ ихэрлэж байсан бол 2017 онд Манхан сумын Ула
4/10/2020

1365.04 мянган хээлтэгчийн 58.31 эх мал төллөөд байна

Ховд аймаг энэ жил 1365.04  мянган эх мал төллөнө. 4-р сарын 6 ний байдлаар  нийт хээлтэгчийн 7959.6  мянган буюу 58.31 эх мал төллөж, урьд оны  мөн үеийнхээс 88.7 мянган толгойгоор нэмэгджээ. Мал төллөлтийг урьд оны мөн үетэй харьцуулахад Алтай, Булган, Үенч, Дөргөн, Мөст,  Цэцэг, Эрдэнэбүрэн сумдад 78.0-96.7 % нь төллөж, бусад сумдад мал төллөлт 82.5 хувьтай байна.Аймгийн хэмжээнд  5746 толгой мал зүй бусаар хорогдсон малыг сумаар авч үзвэл Мөст сум  /66
4/7/2020

Аймгийн хэмжээнд 1 сая гаруй толгой малд урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийнэ

Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  дархлаажуулалтын төлөвлөгөөний дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малын вакцинжуулалтын ажил зохион байгуулж байна.Тус вакцинжуулалтад 1 сая гаруй толгой малыг хамруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, шөвөг яр, коли-ижбалнад, дуут болон цусан халдвартаас сэргийлэх вакциныг 180 мянга гаруй бод мал, 952 мянга орчим бог малд хийх юм. Энэ ажил зургаадугаар сар хүртэлх хугацаанд үргэлж
4/6/2020

Байгаль орчны салбарын 4 байгууллага хамтран 3 тонн орчим хог хаягдал цэвэрлэлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Хоггүй, цэвэрхэн Монгол" аян өрнүүлж, "Хог хаягдлын тухай" хуулийг олон нийтэд сурталчлах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд иргэдийн санал хүсэлтийн дагуу зориулалтын бус газарт хаясан хог хаягдлыг цэвэрлэх зорилгоор Ховд аймгийн байгаль орчны салбарын дөрвөн байгууллага хамтран Буянт голын ай сав орчимд нийтийн цэвэрлэгээ хийлээ. Энэ удаагийн цэвэрлэгээний ажилд  аймгийн БОАЖГ, УЦУОШТ, Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын
3/20/2020

Баруун бүсэд сүүлийн 30 жилийн хугацаанд болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт боллоо

2020 оны 3-р сарын 20-нд Орон нутгийн цагаар 10 цаг 03 минутад хойд өргөргийн 46,06N, зүүн уртрагийн 94,07E-д, Рихтерийн шаталбараар магнитуд нь 5.8-тэй тэнцэх хэмжээний хүчтэй газар хөдлөлт Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урагшаа 30км зайд боллоо.Энэхүү газар хөдлөлтийн голомт нь Ховд аймгийн төвөөс 275 км, Мөст сумаас 115 км, Цэцэг сумаас 85 км, Дарви сумаас 100 км, Булган сумаас 200 км зайд болсон байна.Одоогийн байдлаар энэ хүчтэй газар хөдлөлтийн давтан хөдлөлт нь магнитуд нь 4.5-тай,
3/20/2020

Газар хөдлөлт баруун сумдад илүү хүчтэй мэдрэгджээ

Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 11:03:11-т Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд 5.8 магнитудтай тэнцэх хэмжээний газар хөдлөлт боллоо. Энэ нь Ховд аймгийн баруун сумдад илүү хүчтэй мэдрэгдсэн ба Одон орон геофизикийн Ховд салбараас өгсөн мэдээллээр энэ нь тус аймгийн Дарви, Цэцэг, Мөст, Булган, Алтай, Үенч сумдад  урьдчилсан тооцооллоор 5-6 балл орчим. Харин Жаргалант суманд 3-4 баллын орчим байжээ. 
3/20/2020
Ховдын мэдээ