ХАА,Байгаль экологи

Ховд аймгийн хэмжээнд 02-р сарын эхний 14 хоногийн байдлаар 20,0 гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна

Ховд аймгийн хэмжээнд энэ хавар 3164.4 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 4823.7 мянган тоо толгой мал хаваржиж байна. Хэдийгээр хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байгаа ч гэсэн аймгийн хэмжээнд хаваржилт хүндрэх төлөвтэй байна. 02-р сарын 5-аас эхлэн нийт нутгаар, 02-р сарын 12-оос 13-нд шилжих шөнө болон 13-ны өдөр ихэнх нутгаар буюу нийт нутгийн 70 орчим хувьд цас орж, цасны зузаан Алтайн салбар уулсаар 15-20 см, бусад нутгаар 2-10 см цасан бүрхүүлтэй өглөө оройдоо хүйтэн жа
2/16/2019

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:02 сарын 09,11-нд уулархаг нутгаар, 13-нд Их нууруудын хотгороор цас орж, салхи 9,10,13-нд баруун өмнөөс хойш эргэж 4-9м/с, зарим газраар 10-12м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурч, хүйтэн жавартай хэвээр байх тул болзошгүй аюул ослоос сэрэмжлэхийг анхааруулж байна. 
2/7/2019

Ховд аймгийн Мянгад сумаас 3 малчин аймгийн аварга малчнаар шалгарчээ

Ховд аймгийн Мянгад сум 235549 толгой малтай, 694 малчин өрхтэй. Тэдгээрээс энэ жил 3 малчин “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” 2 уяач “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” цол хүртлээ. Тухайлбал, Цагаан булан багийн малчин Лхагвын Төртогтох, Чацарганат багийн малчин Буянтогтохын Амарсанаа, Ядамсүрэнгийн Ган-Очир нар аймгийн аварга малчин цол хүртсэн байна. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуусан ажлын хэсэг тус сумын Цагаан булан багийн малчин Л.ТӨРТОГТОХОД "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН"-ы, Цагаан булан багийн уяач С.БАЯН-ОЧ
2/3/2019

Зэрэг сумаас “Аймгийн Хошой аварга малчин” 1, “Аймгийн аварга малчин” 3 тодорлоо

Сар шинийн босгон дээр Ховд аймгийн Зэрэг сумаас “Аймгийн Хошой аварга малчин” 1, “Аймгийн аварга малчин” 3 тодорч, энэ сарын 31-ний өдөр шагналаа гардан авлаа.  Тухайлбал, Зэрэг сумын Гүвээ багийн малчин Авирмэдийн Мөнхбат “Аймгийн хошой аварга малчин” цол хүртлээ. Мөн Зэрэг сумын Бургасан багийн малчин Домоогийн Атар, Өлзийдашийн Дэлгэр, Гүвээ багийн малчин Баатарсүрэнгийн Пүрэвхишиг нар “Аймгийн Аварга малчин”-аар шалгарлаа. ВИДЕО:
2/2/2019

Манхан сумаас “Аймгийн аварга малчин” 3, “Аварга тариаланч” 1, “Аварга саальчин” 1 тодорлоо

17-р жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон Гахай жилийн сар шинийн босгон дээр Манхан сумаас “Аймгийн аварга малчин” 3, “Аварга саальчин” 1, “Аварга тариаланч” 1 тодорч, энэ сарын 30-ны өдөр шагналаа гардан авлаа.ВИДЕО: 
2/2/2019

Аймгийн аварга малчин Гомбоогийн Уртнасан мал сүргийн бүтцийг чанаржуулахад анхаарч байна

17-р жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон Гахай жилийн сар шинийн босгон дээр Манхан сумын Баян гол багийн малчин Гомбоогийн Уртнасан “Аймгийн аварга малчин” цол хүртэж, энэ сарын 30-ны өдөр шагналаа гардан авлаа. Аваргын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч, баяр хүргэсэн юм.Малчин Гомбоогийн Уртнасангийнх “Хар ус нуурын хөвөө”-нд өвөлжиж байна. Тэрбээр 1987 оноос хойш 30 гаруй жил маллаж байгаа бөгөөд мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж, сүүлийн
2/1/2019

Дуут сумаас “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” 3, “АВАРГА СААЛЬЧИН” 1 төрлөө

Ховд аймаг 8000 гаруй малчин өрхтэй. Мал маллах арга туршлагаараа шалгарсан 60 малчин энэ жил шинээр “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” цол хүртэж байна. Дуут сумаас шалгарсан “АЙМГИЙН АВАРГА”-ууд шагналаа гардан авлаа.  ВИДЕО:
2/1/2019

З.Эрхбаяр захиралтай “МОНГОЛИАН КАТТЛ” ХХК “АЙМГИЙН АВАРГА ФЕРМЕР”-ээр шалгарлаа

17-р жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон Гахай жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн Жаргалант сумын иргэн З.Эрхбаяр захиралтай “МОНГОЛИАН КАТТЛ” ХХК “АЙМГИЙН АВАРГА ФЕРМЕР”-ээр шалгарсан. Өндөр ашиг шимт үхэр сүргийг өсгөн үржүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа “АЙМГИЙН АВАРГА ФЕРМЕР”-ийн шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд өнөөдөр Жаргалант сумын удир
1/31/2019

“Хаврын өнгө-2019” үзэсгэлэн худалдааны шилдгүүд тодорлоо

17-р жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Хаврын өнгө-2019” үзэсгэлэн  худалдаа зохион байгуулж,  шилдэг 15 номинаци шалгаруулан шагнав.Тухайлбал, Шилдгийн шилдэг гранпри шагналын эзнээр “Цасны хаан” нөхөрлөл тодорсон  бөгөөд Шилдэг оёмол бүтээгдэхүүн номинацид  Манхан сумын иргэн Ж.Жавзандулам, Шилдэг ширмэл бүтээгдэхүүн номинацид  Жаргалант сумын иргэн Я.Бадамзул, Модон эдлэлийн шилдэг бүтээгдэхүүн номинацид “Баян тулга ханд
1/29/2019

Дарви сумын Баянбулаг багийн малчин Г.Батжаргал багийнхаа 10 дахь удаагийн “Улсын аварга малчин” болов

17-р жарны Тийн Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн Дарви сумын Баян булаг багийн малчин Гонгор-Ившингийн Батжаргал Монгол Улсын аварга малчин цол хүртлээ.ВИДЕО: 
1/29/2019
Ховдын мэдээ