ХАА,Байгаль экологи

Ховд аймагт Хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүний “Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх нь” платформ уулзалт боллоо.

Европын холбооны санхүүжилтээр Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэр, Хөгжлийн байгууллага хамтран Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг  хөгжүүлэх  SECiM  төслийг хэрэгжүүлж байна. Уг  төслийн хүрээнд өнөөдөр Хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүний "Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх  нь"  сэдэвт сургалт, платформ  уулзал
10/9/2017

Ховд аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-ийн аврагчид шуурхай ажиллаж эрдэнэт хүний амийг аварлаа.

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн иргэн Х.С нь 41 настай, эрэгтэй 2017.10.07-ны өглөө 07 цагт үхрээ хайхаар гэрээсээ гарч сураггүй алга болсон байна. 2017 оны 10-р сарын 07-ны орой 21 цаг 55 минутанд Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуурын Завсарын арал гэдэг газраас иргэн Х.С-ийн мотоцикол, утас, хувцасыг нь оллоо гэх мэдээг хүлээн авч уг дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-н дарга ахмад С.Даваажаргалаар ахлуулсан 10 алба хаагчтай шуурхай бүлэг а
10/9/2017

Ховд аймаг 10 сарын 1 байдлаар 62,6 мянган тонн байгалийн хадлан бэлтгэсэн дүнтэй байна.

10 сарын 1 байдлаар Ховд аймгийн хэмжээгээр төмс 8860,8, хүнсний ногоо 10205,3, үр тариа 224,7, тэжээлийн ургамал 1735,1 тн ургац хураан авч, ургац хураалт 95,9 % тай байна. Үр тариа 93,1%, төмсний 97,5%, хүнсний ногооны 95,4%, тэжээлийн ургамлын 96,7% ийг  хураан аваад байна. Ургац хураалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 93,8,  төмс 628,2, хүнсний ногоо 1553,7 тн-оор илүү байна.  Аймгийн хэмжээнд хадлан 62,6 мянган тонн байгалийн хадлан бэлтгэсэн дүнтэй байна гэж а
10/6/2017

Зэрэг сумын нутаг "Цагаан арал"-д гарсан түймрийг цурманд оруулжээ.

2017 оны 09-р сарын 12 ны орой Зэрэг сумын Бургасан багийн нутаг "Цагаан арал"-д түймэр гарч тус сумын төрийн албан хаагчид болон Бургасан, Гүвээ багийн иргэд гээд 200 орчим хүн 2 шөнө, 3 өдөр ажиллаж цурманд оруулжээ. Зэрэг сумын Засаг даргын орлогч Я.Жаргалсайхантай утсаар холбогдож нөхцөл байдлын талаар лавлахад: Нийтдээ 4 орчим га талбай шатсан ба түймэрт хүн, мал өртөөгүй, түймэр гарсан шалтгааныг нь тогтоохоор сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт хүсэлтээ хүргүүлээд байна. Аймгийн Онц
9/15/2017

Зэрэг сумын Бураа багийн эмэгтэйчүүд сүү цагаан идээгээр 16 нэр төрлийн бүтээгдэхүүн хийж сурсан байна.

Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газар  Дэлхийн зөн Монгол ОУБ, Ховд Хөгжил политехник коллежийн багш нартай хамтран Бураа багийн малчин эмэгтэйчүүдэд сүү, цагаан идээний сургалтыг явуулжээ. Энэ удаагийн сургалтанд тус багийн 15 эмэгтэй хамрагдаж сүү цагаан идээгээр 16 нэр төрлийн зүйл хийж сурсан байна. Сургалтаас олж авсан мэдлэгээ ашиглан тэд ядаж гэр бүлийнхэндээ амттай эко цэлцэгнүүр хийж өгөх гээд багагүй зүйлийг хийж сурсан байна. Цаашлаад сүү цагаан идээгээр хийсэн
9/15/2017

Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

Ховд аймагт Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа үүсэн байгуулагдсаны 20 жилийн баярын хурал аймгийн Хөгжимт драмын театрт 09 дүгээр сарын 09-ний өдөр боллоо. Тус хуралд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны дарга С.Батмөнх нарын аймгийн удирдлагууд болон үе үеийн дарга, ажилтн
9/14/2017

"Спининг" аймгийн аварга шалгаруулах спорт загасчлалын тэмцээнд 9 багийн 30 гаруй тамирчид оролцжээ.

Ховд аймагт спорт загасчлалыг хөгжүүлэх, Монгол хадран загасаа хайрлан хамгаалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх,  зөв хандлагыг төлөвшүүлэх,  загасчлах спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хадрангаа хамгаалья, хуулиа хэрэгжүүлье” уриан дор Спининг аймгийн аварга шалгаруулах спорт загасчлалын тэмцээнийг Ховд аймгийн “Монгол хадран” спорт загасчлалын клубээс 2017 оны 09 сарын 10-ны өдөр Ховд голыг түшиглэн амжилттай зохион байгууллаа.Тэмцээн хоёр үе шаттай зохион байгуу
9/11/2017

Ховд аймгийн “Малчин, Удирдах ажилтнуудын зөвлөгөөн”д 250 гаруй хүн оролцов.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын санаачлагаар Ховд аймагт “Малчин, Удирдах ажилтнуудын зөвлөгөөн” боллоо.  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Ховд аймгийн ЗДТГ, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд Ховд аймгийн сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, Мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, Хүн эмнэлгийн эрхлэгч, эмч болон бүх сумдын баг бүрээс туршлагатай малчид гээд 250 гаруй хүн оролцсон байна.ВИДЕО:Энэхүү
9/11/2017

ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан баруун бүсийн сургалт Ховд аймагт болж байна.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар 21 аймгийн ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулж бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Баруун бүсийн сургалт, зөвлөгөөн Ховд аймагт явагдаж байна. Сургалт, зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан,  Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар,  МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш,  ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ХШҮДАГ-ын дарга Д.Совд,
9/8/2017
Ховдын мэдээ