Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Олон ястны өлгий болсон Ховд аймгийнхаа ард иргэдийн амар тайван амьдрахнөхцөлийг бүрдүүлэхээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олоннийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэйманай орон нутгийн цагдаагийн байгууллагуудын анхдагч тус Цагдаагийн газарбайгуулагдаад 9-н арван жилийн түүхийг бүтээжээ. Энэ хугацаанд цаг үе, нийгэмэдийн засгийн хөгжлөөс хамааран Цагдаагийн газрын нэр бүтэц зохион байгуулалтхэд хэдэн удаа өөрчлөгдөж байжээ. Тухайлбал БНМАУ-ын засгийн газрын 1926 оны 2дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаар хурлаас Алтанбулаг, Ховд, Улиастай хотууд,Цэцэрлэг мандал, Хан хэнтий аймгуудад 10 гаруй орон тоотой “Цагдан сэргийлэх хороо”байгуулж төсвийг нь баталж 1938 онд Цагдан сэргийлэх хороог өргөтгөн “Цагдансэргийлэх анги” байгуулжээ.Цагдан сэргийлэх анги нь 1990 оны 03 дугаар сарын 31 нд “Цагдан сэргийлэххэлтэс”, мөн оны 10 дугаар сарын 26 нд “Ховд аймгийн Засаг даргын дэргэдэхЦагдаагийн хэлтэс” гэж нэрлэгдэх болсон байна. Ховд аймгийн хүн амын өсөлт, зах зээлийн харилцаа, аялал жуулчлал,эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалан ЦЕГ-ын даргын 2005 оны 433тоот тушаалаар Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар” болгонөргөжүүлж зохион байгуулсан байна. Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжижэхэлсэнтэй холбогдуулан ЦЕГ-ын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313дугаар тушаалаар тус цагдаагийн газрыг “Ховд аймаг дахь цагдаагийн газар” болгожшинэчилсэн бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна. Энэхүү түүхэн урт хугацаанд Цагдаагийн газрыг бүхий л талаар бэхжүүлэнхөгжүүлж ард иргэдийн хүндэтгэлийг хүлээсэн нэр хүндтэй байгууллага болоход үеүеийн удирдлагууд, ахмад буурлууд, офицер, ахлагч, ажилтан бүрийн үүрэг ихбайсныг зориуд цохон тэмдэглэмээр байна. Цагдаагийн газар байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдууланцагдаагийн хүнд хүчир мөртлөө цог хийморьтой албанд хамтран зүтгэж байгаа нийтбие бүрэлдэхүүн, тэдний гэр бүл, үе үеийн ахмадууд болон цагдаагийн газрын үйлажиллагааг байнга дэмжин тусалдаг, хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж,иргэддээ баярын цогтой халуун мэндийг дэвшүүлж, ажил үйлсийн эрхэм дээдамжилт, амьдралын их аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол төрийн цагдаагийн сүлд хийморьмөнхөд мандан бадрах болтугай.

Ховд аймгийн цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ