-Аргын тооллын 11 сарын 26. Бямба(Санчир) гараг / 2016

-Аргын тооллын 11 сарын 26. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын 27. тэргүүн дагуул-13 од, хар хулгана, үл тохирох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:14-17:04.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Өдрийн барилдлага нь муу болой.
-Бич, луу, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Замд гарах, үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, насан буян бүтээх, эд мал авах, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Бэрийн үйл, багш шавь болох, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уухад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ