-Аргын тооллын 1 сарын 13. Баасан (Сугар) гараг / 2017 /


-Аргын тооллын 1 сарын 13. Баасан (Сугар) гараг / 2017 /
-Билгийн тооллын 16, цагаан хулгана, суудал гал, мэнгэ 7 улаан, найралт эх-7 од, түлэхийн барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:24.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), туулай(0540-0740), морь(1140-1340), бич(1540-1740), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үсээ засуулахад сарын цээртэй өдөр.
-Луу, бич, хулгана, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ