-Аргын тооллын 8 сарын 26. Бямба (Санчир) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 26. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 5, хөхөгчин тахиа, тэргүүн дагуул-13 од, шороо суудал, 7 улаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:02-19:45.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч туулай, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Үхэр, тахиа, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Ном унших, замд гарах, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, байшин барих, мэргэ төлгө тавих, эм найруулах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ