"Баруун Монгол, түмний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, соёл" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын нээлт болов.


Ховд их сургууль, ОХУ-ын Томскийн Улсын их сургууль,  Алтайн их сургууль, Горно-Алтайн их сургуулиудтай хамтран “Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XIII бага хурлыг зохион байгуулж байгаа билээ. Уг олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын нээлт 2017 оны 09 сарын 20-ны өдөр ОХУ-ын Барнаул хотын Алтайн их сургуулийн хурлын танхимд боллоо. Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд ХИС-ийн эрдэмтэн судлаачид, сурагчид оролцож байна. 


Хурлыг Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн судалгааны асуудлаар эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцох, өнөөгийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, цаашдын зорилт, хөгжлийн төлөвлөлтийг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй холбох зорилгоор зохион байгуулж байгаа юм.





 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ