Мерси Кор ОУБ-ын дэмжлэгтэйгээр Ховд их сургуулийн Биологийн тэнхимийн багш нар Мянгад сумын Баянбулаг, Цагаан булан багийн нутагт судалгаа хийж дүгнэлт гарган улмаар бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг боловсруулан ажилласан байна. ХИС-ийн биологийн тэнхимийн багш нар дээрх 2 багийн ихэнх малчдад сургалт хийж мэдээ мэдээллээр ханган хамтын оролцооны аргаар бэлчээрийн менежментийн төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд 04-р сарын 07 ны өдөр тус сумын удирдлагуудад албан ёсоор хүлээлгэн өглөө. "Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө"-г хүлээлгэн өгөх арга хэмжээнд Мерси Кор ОУБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах хөтөлбөрийн менежер Б.Энхтуяа, Мерси Кор ОУБ-ын баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх нар оролцов.ВИДЕО: Огноо: 4/10/2018 Төрөл: Сумдын мэдээ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1415 Мэдээ таалагдсан: