УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрэмжит “Оюуны их сорилго” олон төрөлт багийн олимпиад 2 дахь жилдээ болох гэж байна



УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит “Оюуны их сорилго” олон төрөлт багийн олимпиад 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулагдсан "Оюуны их сорилго" олимпиад нь 2 үе шаттай явагддаг бөгөөд энэ жилийн олимпиадын эхний шатыг 4-р сарын 21-ний өдөр сумдад нь зохион байгуулсан байна. Тэгвэл 1-р шатнаас шалгарсан шилдгүүд 4-р сарын 28 ны өдөр 2-р шатанд оролцож Математик, Физик, Сэтгэх чадвар, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл гэсэн 5 хичээлээр өөрсдийн мэдлэг оюунаа сорин өрсөлдөнө. “Сандаг сан” ТББ,Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ховд их сургууль, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран зохион байгуулж буй энэхүү олимпиад нь сурагчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мэдлэг оюунаа хөгжүүлэх хүсэл зоригийг нь дэмжих, оюуны чадавхи, өндөр зорилго бүхий оюутан болоход нь туслалцаа үзүүлэх зорилготой юм. 

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ