-Аргын тооллын 3 сарын 23. Бямба (Санчир) гараг/2019 /



-Аргын тооллын 3 сарын 23. Бямба (Санчир) гараг/2019 /
-Билгийн тооллын 18, шарагчин хонь, салхины эх-14 од, хий суудал, 9 улаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:50-19:08
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай машид муу болой.
-Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Буяны үйл үйлдэх, хөрөнгө оруулах, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх үйл, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, замд явах, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ