-Аргын тооллын 3 сарын 27. Лхагва (Буд) гараг/ 2019 /



-Аргын тооллын 3 сарын 27. Лхагва (Буд) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 22, харагчин гахай, онгоц-18 од, огторгуй суудал, 5 шар мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:42-19:14
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эд, идээ элбэгших маш сайн. Гэвч могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, тариалан тарих, хатуу үйл, эд юм бүтээх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн. Бэрийн үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ