Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан цахим фото зураг, эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Image may contain: 3 people, people sitting, outdoor and nature

"Covid-19" буюу шинэ төрлийн Коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Их дээд сургууль, Коллеж, ЕБС-ийн хичээлийг Улсын хэмжээнд түр хаасантай холбоотойгоор Ховд аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв хамтран "цахим эссэ бичлэг", "цахим фото зураг"-ийн уралдаан зарласан билээ. Өсвөр үе, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрийн бодож тунгааснаа зөв цэгцтэй илэрхийлэх, судлан шинжлэх, дүн шинжилгээ хийх, бичих, найруулах ур чадварыг хөгжүүлэх, мөн фото зурагт дур сонирхолтой болгох, сонирхол ур чадварыг нь хөгжүүлэхэд уралдааны зорилго чиглэж байв. Цахим фото зургийн уралдаан нь ЕБС-ийн I-XII ангийн сурагчдын дунд нээлттэй байдлаар Теле хичээл-бүтээлч хандлага, Аз жаргалтай гэр бүл, Инээж буй хүүхэд гэсэн сэдвийн хүрээнд, Цахим эссэ бичлэгийн уралдаан нь Их дээд сургууль, Коллежийн оюутан, ЕБС-ийн сурагчдын дунд нээлттэй байдлаар Миний мөрөөдлийн зуслан, Миний мэргэжил сайхан, Би Ховдын ирээдүй гэсэн сэдвийн хүрээнд тус тус явагджээ.
Тэгвэл уг уралдааны дүн гарч шилдэгүүд тодорсон байна.  
Цахим эссэ бичлэгийн уралдаанд 46 бүтээл ирсэнээс "Миний мөрөөдлийн зуслан эссэ бичлэгийн ангилалд: Я.Энхмарал, О. Нарангоо, О.Чинсоёл, 
"Би ховдын ирээдүй" эссэ бичлэгийн ангилалд: А.Сэргэлэн, Б.Баяржаргал, Б.Буяннэмэх, 
"Миний мэргэжил сайхан" эссэ бичлэгийн ангилалд М.Сувд-Эрдэнэ, Б.Цэвэлмаа, Г.Загдхорол,
Цахим фото зургийн уралдаанд 50 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснээс "Инээж буй хүүхэд" фото зургийн ангилалд: О.Нарангоо, Э.Эрдэнэдаваа, Ц.Ган-Эрдэнэ,
"Теле хичээл, бүтээлч хандлага" фото зургийн ангилалд: А.Амартүвшин, Э.Уяхан, О.Энхтүвшин,
"Аз жаргалтай гэр бүл" фото зургийн ангилалд: П.Отгонбаяр, П.Энхбаяр, Н.Бадамсүрэн нарын бүтээл тус тус шалгарч цахимаар мөнгөн шагналаа авчээ. 

Image may contain: 1 person, sitting

Image may contain: 2 people, screen and indoor

Image may contain: 1 person, sitting and indoor

 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ