Аргын тооллын 8 сарын 27. Пүрэв (Бархасвад) гараг (2020)



-Аргын тооллын 8 сарын 27. Пүрэв (Бархасвад) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 9, хар бар, онгоц-18 од, суудал төмөр, мэнгэ 8 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:03-19:42. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад өвчин өчүүхэн ирэх сайн. Гэвч бич, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа наймаа хийх, сургуульд сурах, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, барилгын суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эхнэр авах, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ