Ховд аймгийн 113 иргэн төрийн дээд шагнал хүртлээ



Тулгар төрийн 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 2020 оны 10-р сарын 1-ний өдрийн зарлигаар Ховд аймгийн 171 эрхэмийг төрийн дээд шагналаар шагнах тухай зарлиг гарсан байна. Үүний дагуу Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээг өчигдөр буюу энэ оны 10-р сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Эрүүл мэнд, хууль, Хөдөө аж ахуй, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ салбар бүртээ манлайлж, орон нутгийнхаа хөгжил, дэвшилийн төлөө зүтгэсэн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж 113 иргэн энэ үеэр Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.  



Төрийн дээд шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нар хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэв. Үүнээс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор-8, Цэргийн гавьяаны одонгоор-2, Алтангадас одонгоор-66, Хөдөлмөрийн хүндэт медалиар-37 иргэн шагнагдав. 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ