Эмийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт болов



Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн байгууллагын эмийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулжээ. Ховд аймгийн Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газрын даргын хамтран баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан тус сургалтад  30 байгууллага, 44 эмнэлгийн эмийн сангийн мэргэжилтнүүд оролцсон юм.  
Сургалтын хүрээнд эм зүйн салбарт мөрдөгдөж байгаа хууль эрх зүй, эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх, эмээр үйлчлэх тухай шинэчлэгдсэн журмын талаар албаныхан мэдээлэл хийв. Мөн мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтын үед илэрсэн нийтлэг зөрчил, ололт амжилтын талаар хэлэлцэж,  цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажлын тухай санал солилцсон аж. Ингэснээр эм хангамжийн байгууллагын эмийн мэргэжилтнүүдийн ажлын уялдаа холбоо сайжрах, мэдлэг, ур чадвар хөгжих боломж бүрдсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.  



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ