-Аргын тооллын 11 сарын 16. Даваа (Сумьяа) гараг (2020)



-Аргын тооллын 11 сарын 16. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 1, харагчин гахай, гар од-16 од, суудал огторгуй, мэнгэ 8 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Дашням, лусын буулттай өдөр. үхэр, могой, тахиа жилтний хийморийн буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:59-17:13.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ