Ховд аймагт мал төллөлт 25.8 хувьтай байна



Энэ хавар Ховд аймагт 1 сая 330 мянга 578 эх мал төллөнө. Одоогийн байдлаар 25.8 хувь буюу 342308 мянган эх мал төллөж, нийт гарсан төлийн 99.5 хувь буюу 340645 мянган төл бойжиж байна. Өөрөөр хэлбэл, ботго 631, унага 231, тугал 1599, хурга 138645, ишиг 202967 гарсан байна. Мал төллөлт  урьд оны мөн үеийнхтэй ижил түвшинд буюу хэвийн явагдаж байна. Энэ нь нийт нутгаар өвөл, хаврын цаг агаар сайн байсантай холбоотой. Мал төллөлт Жаргалант суманд 54.8, Манхан суманд 57, Дарви суманд 40.4 хувьтай байгаа нь бусад сумдаас өндөр хувьтай байгаа үзүүлэлт юм. 

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ