Гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих чиглэлд 3 зорилт бүхий 40 гаруй ажил хийнэ



Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь 2021 онд таван зорилтын хүрээнд 58 ажил хэрэгжүүлж, аймгийнхаа нийт гэр бүл, хүүхэд залуучуудын 15-30 гаруй хувьд хамгааллын анхан шатны болон хариу үйлчилгээнүүдийг үзүүлсэн байна. Тэгвэл 2022 оныг "Хүүхэд хамгааллын жил" болгон зарласантай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, гэр бүл, залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлд анхаарч ажиллахаар 3 зорилт бүхий 40 гаруй ажлыг шинээр хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  Иймээс хүүхэд хамгааллын ажлыг илүү сайжруулах, салбар дундын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, төсөл боловсруулах, харилцан мэдээлэл солилцох, зорилгоор “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаа” сэдэвт цуврал уулзалт хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудын дунд шат дараатай зохион байгуулж байна. 



Өнөөдөр /2022.01.18/ Ховд аймагт хүүхэд, гэр бүл, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дэлхийн зөн Монгол” ОУ-ын байгууллага, Норвегийн тусламжийн байгууллага, Японы хүүхдийг ивээх сан, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр хүүхэд, гэр бүлд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлд тухайн байгууллагуудтэй нэлээд ажил хийсэн нь үр дүнгээ өгсөн талаарх 2021 оны ажлаа дүгнэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч харилцан санал солилцлоо. 



 Уулзалтын үр дүнд гэр бүл, хүүхэд, залуучуудруу чиглэсэн хамтын ажиллагаагаа уялдуулж, хүүхэд хамгааллын ажлыг илүү сайжруулахад анхаарахаар санал солилцож, ажлаа төлөвлөлөө. Мөн хүүхэд залуучуудын хөгжил оролцоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал, хүүхдийн боловсрол, хүүхэд гэр бүл, тэдний сайн сайхан байдлыг хэрхэн хангах, байгаль хамгаалал зэрэг төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан бүхий л чиглэлд нягт уялдаа холбоотой ажиллаж, хөгжлийн болон нөлөөллийн үйл ажиллагаануудыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

ВИДЕО:






















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ