Анги удирдсан багш нарын сургалт зөвлөгөөн боллоо

May be an image of 16 people and people standing

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, “Дэлхийн Зөн Ховд” ОНХХ-тэй хамтран  анги удирдсан багш нарын сургалт зөвлөгөөнийг аймгийн ЕБС-иас анхлан санаачилж өнөөдөр /2022.02.23/ зохион байгууллаа.

May be an image of 6 people and people standing

Сургуулийн орчинд Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, сурагчид, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нарын хамтын ажиллагааг сайжруулах, багш нарын хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилго бүхий тус сургалт зөвлөгөөнд 2 дугаар сургуулийн анги даасан 45 багш оролцов. Тэд “Гэр-сургууль-гэр” маршрутын аюулгүйн зураглал гаргах аргачлал, “Багш өөрөө эцэг, эх”, “Гэрээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцах нь”, “Сурагчдын зан байдлыг судалж, тэдэнтэй ажиллах арга зүй” зэрэг сэдвүүдээр сонирхолтой лекц илтгэлүүд, сайн туршлага, шинэ аргачлалуудыг  бусдаас суралцан харилцан санал бодлоо солилцлоо. Сургалтын үеэр анги даасан багш нарын бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд сонирхуулсан ба хүүхдийн төлөө олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нарыг аймгийн Засаг даргын Жуух бичиг, Хүндэт өргөмжлөл болон ГБХЗХГ-ын “Хүүхдийн төлөө” медалиар шагнаж урамшууллаа.

May be an image of 14 people, people sitting, people standing and indoor

May be an image of 11 people, people standing and indoor

May be an image of 3 people and people standing






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ