"Усчин аврагчдын анхан шатны сургалт”-д Баруун таван аймгийн ОБГ-ын 8 анги нэгтгэлийн 57 алба хаагч хамрагдаж байна

 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/921 дүгээр тушаалаар батлагдсан “Уснаас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах журам”-ыг үндэслэн Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-аас “Усчин аврагчдын анхан шатны сургалт”-ыг зохион байгуулж байна.



Усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилготой уг дадлага сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн ОБГ-ын 8 анги нэгтгэлийн 57 алба хаагч хамрагдаж байна.



Тэд сургалтаар мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, усанд осолдсон иргэнд үзүүлэх анхны тусламж, усны гүний шумбалтын хэрэгсэлтэй ажиллах зэрэг анхан шатны мэдлэг эзэмших юм. Сургалт ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ