Төрийн албан хаагчдын сургалт зохион байгуулав



Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг орон нутагт хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, зөвлөн туслах ажлын хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Төрийн албан хаагчийн хандлага, ёс зүйн өөрчлөлт бүтээмжид нөлөөлөх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулав. 



Сургалтад аймгийн Засаг дарга, удирдлагууд, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн албан хаагчид, бусад төрийн байгууллагын төлөөлөл 200 гаруй албан хаагч хамрагдлаа.



Энэ үеэр төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба “Шинэ сэргэлтэд төрийн албан хаагч Таны оролцоо”, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төлөвлөлт, зохицуулалтын багийн ахлагч, Эрхэлсэн түшмэл Д.Нармандах “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагаа”, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын ахлах референт, Эрхэлсэн түшмэл Э.Мөнхгэрэл “Төрийн албан хаагчийн ёс зүй ба эрх зүйн зохицуулалт” сэдвээр тус тус сургалт, мэдээлэл хийж, хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхсон асуултад хариулж, санал хүсэлтийг сонслоо. 



Мөн төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны талаар Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар тайлбар мэдээлэл өгөв.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ