Монгол улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийн төгсөгчид энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа



Орон нутгийн ууган их сургууль-Ховд их сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилд Засгийн газрын бодлогоор Монгол улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургууль болон өргөжсөн. 

Өчигдөр /2023.06.20/ Монгол улсын их сургуулийн 78, Ховд аймаг дахь салбар сургуулийн 41 дэх удаагийн  “ЭРДМИЙН БАЯР” болов. 



Энэ хичээлийн жилд Монгол улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийг бакалаврын 20 хөтөлбөрөөр 231, магистрын 10 хөтөлбөрөөр 109 нийт 340 суралцагч төгсөж байгаагаас бакалаврын түвшний 23, магистрын түвшний 53 гадаад оюутан төгсөж байна.



Төгсөгчдийн “ЭРДМИЙН БАЯР”-ын арга хэмжээнд аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа болон тус сургуулийн захирал, эрдэмтэн докторууд оролцож шилдэг тэргүүний оюутнуудад шагнал гардуулав. Мөн нийт төгсөгчдөд Монгол улсын их сургуулийн энгэрийн тэмдэг, диплом гардуулан өгч цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ.


Монгол орны баруун бүс нутагт 44 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй Ховд их сургууль нь өнгөрсөн хугацаанд бакалавр 10828, магистр 1844, доктор 9, нийт 12681 дээд боловсролтой мэргэжилтэн төгсгөн гаргажээ.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ