-Аргын тооллын 12 сарын 22. Баасан (Сугар) гараг (2023)



-Аргын тооллын 12 сарын 22. Баасан (Сугар) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 10, хөх бар, шийдэм-0 од, суудал мод, мэнгэ 2 хар, үл тохирохын барилдлагатай өдөр. Өвлийн туйл-12:25.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:02.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин бич, туулай, бар, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, мод таслах, тангараг тавих, амраг садан болох, багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, төрөл садан болох, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ