Баруун бүсийн физикийн III олимпиадад Ховдын багш, сурагчид амжилттай оролцжээ

12 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Монгол Улсын гавьяат багш, профессор, физик-математикийн шинжлэх ухааны доктор Хинаятын Цоохүүгийн нэрэмжит Баруун бүсийн физикийн III олимпиад 2024 оны 01 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд боллоо. Увс аймгийн Өмнөговь суманд зохион байгуулагдсан тус олимпиадад Ховд аймгаас оролцсон багш сурагчид амжилттай оролцоод ирлээ.

Тухайлбал, 

7-р ангийн төрөлд: 
🥈II байр: А.Сэлэнгэ-Цаст-Алтай сургууль /бэлтгэсэн багш М.Амгалан/
🥉III байр: Д.Билэгбаяр-Прогресс сургууль /бэлтгэсэн багш Б.Эрдэнэбилэг/
🥉III байр: Т.Амартүвшин-3-р сургууль /бэлтгэсэн багш Ч.Түвшинсайхан/ 
8-р ангийн төрөлд:
🥈II байр: С.Төгсжаргал-Прогресс сургууль /бэлтгэсэн багш Б.Эрдэнэбилэг/
🥉III байр: Б.Азбаяр-Цаст-Алтай сургууль /бэлтгэсэн багш Ж.Даваажав/
9-р ангийн төрөлд: 
🥉III байр: Б.Мөнгөнзаяа-Цаст-Алтай сургууль /бэлтгэсэн багш Л.Туул/
11-р ангийн төрөлд: 
🥇I байр: Б.Баяр-Эрдэнэ-Цаст-Алтай сургууль /бэлтгэсэн багш Ж.Даваажав/
12- ангийн төрөлд: 
🥈II байр: А.Бумбаяр-Цаст-Алтай сургууль /бэлтгэсэн багш М.Амгалан/
🥉III байр: У.Түвшинбаяр-Лицей сургууль /бэлтгэсэн багш Н.Энхтөр/
Багш нарын төрөлд: 
🥉III байр: Б.Золжаргал-Жаргалант сумын 2-р сургуулийн багш тус тус эзэлжээ.

Олимпиадад амжилттай оролцсон бүх багш сурагчдад баяр хүргэе.

6 хүн нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ