-Аргын тооллын 1 сарын 15. Даваа (Сумьяа) гараг (2024)



-Аргын тооллын 1 сарын 15. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 4, шар бар, шувуун хошуут-24 од, суудал мод, мэнгэ 5 шар, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:25.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Харин бич, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, мод таслах, тангараг тавих, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан бололцох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, мал хөнгөлөх, хэрүүл тэмцэл, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу.Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ