-Аргын тооллын 1 сарын 16. Мягмар (Ангараг) гараг (2024)



-Аргын тооллын 1 сарын 16. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 6, шарагчин туулай, могойг хүлэгч-25 од, суудал хий, мэнгэ 4 ногоон, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:27.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин тахиа, бич, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхасыг гаргах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, буян номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, өгөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. Утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ