“ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ-ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ” сэдэвт Эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

May be an image of 7 people and text

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас 2025 оныг "Ахлах офицер"-ийн жил болгон зарласан. 

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын
Цэргийн штаб, Боловсролын газар, орон нутаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтран Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд "Эх оронч үзэл-Үндэсний бахархал" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулав. 

May be an image of 3 people and text

2025 оны 05 дугаар сарын 12-29-ний өдрүүдэд явуулсан уралдаанд найман сургуулийн 35 сурагч материалаа ирүүлснээс:

"Тэргүүн байр"-т: 

-Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 11г ангийн сурагч С. Ганчимэг,

 May be an image of 3 people and text

"Дэд байр"-т: 

-Жаргалант сумын Ерөнхий боловсролын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч Г.Уугансарнай,

May be an image of 3 people and text

"Гутгаар байр"-т: 

-Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар
сургуулийн 11а ангийн сурагч Б.Дөлгөөн,

May be an image of 3 people and text

"Тусгай байр"-т: 

-Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн
11б ангийн сурагч Х.Лхагважав,
-МУИС-ийн харьяа Баруун бүсийн сургуулийн лицей Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11б ангийн сурагч И.Батчингис нар шалгарлаа.

May be an image of 3 people and text


Уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн шилдэг, тэргүүний сурагчдын шагналыг өнөөдөр /2025.06.12/ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү Цэргийн штабын хамт олны хамтаар гардуулж баяр хүргэв.

Тэргүүн байр эзэлсэн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 11г ангийн сурагч С.Ганчимэгийн эсээг 2 дугаар шатны шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэгт хүргүүллээ гэж Ховд Цэргийн штабаас мэдээллээ.

May be an image of 4 people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ