-Аргын тооллын 7 сарын 9. Лхагва (Буд) гараг (2025)



-Аргын тооллын 7 сарын 9. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 14, шарагчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал огторгуй, онгоц-18 од, рашаан барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулт өдөр. Усанд хор орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:51.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин тахиа, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин лам болох, буян номын үйл, ном сонсох, даллага авах, хурим хийх, төрөл садан болох, нялхасыг гаргах, өвчин эмнэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, нүүдэл хийх, үзмэр үзэх, сүм дуган, балгадын суурь тавих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, арилжаа наймаа хийх, гадагш өгөх, нохой авах, цэрэг хөдөлгөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, газар хөндөх, үр тарих, хатуу үйл ажил хийх, хөрөнгө исгэх, ан гөрөө хийх, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, мал хөнгөлөх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ