
-Аргын тооллын 7 сарын 12. Бямба (Санчир) гараг (2025)-Билгийн тооллын 17, хар морь, мэнгэ 1 цагаан, суудал мод, яруу эгшигт-21 од, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:05-20:49.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, хүнийг ханаж, төнөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, тангараг тавих, мод таслах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, малын үс, ноос хяргах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, мал хөнгөлөх, мал гаргах, улаан идээ авах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.