
-Аргын тооллын 7 сарын 14. Даваа (Сумьяа) гараг (2025)-Билгийн тооллын 19, хөх бич, мэнгэ 8 цагаан, суудал гал, чөдөр-23 од, идэр барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:07-20:47.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн. Харин бар, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хурим хийх, бэрийн үйл, эхэлж ном сонсох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, эд юм өгөх, худалдаа хийх, худаг малтах, малын үс, ноос хяргах, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёх, шинэ хувцас өмсөх, өмнө зүгт явах, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.