
-Аргын тооллын 7 сарын 15. Мягмар (Ангараг) гараг (2025)-Билгийн тооллын 20, хөхөгчин тахиа, мэнгэ 7 улаан, суудал шороо, шувуун хошуут-24 од, арвидах барилдлагат өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:08-20:47.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, гуйлга гуйх, буян номын үйл, залбирах, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, буян хишгийн даллага авах, өс дарах, үзмэр үзэх, нууц зөвлөгөөн, замд явах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, мал агтлах, улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.