-Аргын тооллын 8 сарын 21. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын 28, хар нохой, мэнгэ 6 цагаан, суудал мод, найралт эх-7 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лусын буултай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:55-19:54.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бэрийн үйл, тангараг тавих, эд, мал худалдан авах, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, цэрэгт мордох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мод таслах, нохой тэжээх, малын үс, ноос хяргах, хэрүүл хийх, бузарыг дарж, дайсагнах үйл, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.