-Аргын тооллын 8 сарын 23. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 8 сарын 23. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын 30, хөх хулгана, мэнгэ 4 ногоон, суудал гал, их морь-9 од, түлэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр. Халуун эгэх-05:52.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:58-19:50.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
- Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, эвлүүлэх, хүүхэд үрчлэн авах, нялхасыг гаргах, хүнийг ханаж, төнөх, сайн үйлийг эхлэх, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хутга мэс ирлэх, архи уух, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, улайны үйл, улаан идээ авах, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ