
-Аргын тооллын 8 сарын 26. Мягмар (Ангараг) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 3, улаагчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал огторгуй, тугчин-12 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:02-19:45.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Харин тахиа, бич, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.