-Аргын тооллын 8 сарын 28. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)



-Аргын тооллын 8 сарын 28. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 5, шарагчин могой, мэнгэ 8 цагаан, суудал уул, салхины эх-14 од, хотол чуулган барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:04-19:41.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин ном унших, бэрийн үйл, эм найруулах, их хэрэг үүсгэх, арилжаа наймаа хийх, морь худалдах, нүүдэл хийх, модны үйл, мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, заргалдах, замд гаргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хиншүү, бузар, бэлбэсний үйл, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ