
-Аргын тооллын 9 сарын 14. Ням (Адьяа) гараг (2025)-Билгийн тооллын 22, улаан нохой, мэнгэ 9 улаан, суудал мод, гөрөөсөн толгой-4 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Усанд эм орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:27-19:06.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03 :40-05:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин луу, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, хурим хийх, эд, мал гадагш өгөх, буян хишгийн даллага авах, мод таслах, тангараг тавих, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ дээл эсгэх, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.