
-Аргын тооллын 9 сарын 19. Баасан (Сугар) гараг (2025)-Намрын эхэн хөх бич сарын билгийн 28, цагаагчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал огторгуй, их морь-9 од, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:34-18:56.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг. Харин бар, туулай жилтнээ муу гараг болой.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, нялхасыг гаргах, даллага авах, хурим хийх, бэрийн үйл, төрөл садан болох, өвчин эмнэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, нохой авах, сайн үйлийг эхлэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, суурь тавих, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, цэрэг хөдөлгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, үхэгсдийн үйл, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.