“Ил уул уурхайн нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг хамтран зохион байгууллаа

May be an image of climbing and text

Баруун бүсийн төв - Онцгой байдлын газрын даргын тушаалын дагуу “Ил уул уурхайн нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг 2026 оны 4-р сарын 18-19-ний өдрүүдэд Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн уурхайд зохион байгууллаа.

No photo description available.

Тус дадлага сургуулилтыг Ховд аймгийн Онцгой байдлыг газрын Эрэн хайх, аврах анги, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уухайн аврах 09 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн зохион байгуулж, “МоЭнКо” ХХК-ийн 20 ажилтан, “Алтайн зам” ХХК-ийн 9 ажилтан, “Зүүн хөшөөт-Тефис майнинг” ХХК-ийн 8 ажилтан оролцов. 

May be an image of text

Дадлага сургуулийн хүрээнд эрэн хайх, аврах анги болон Манхан сум дахь Эрэн хайх, аврах ангийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулахад чиглэсэн сургалтуудыг зохион байгуулсан юм. Мөн ангийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, аврагч, аврагч-тэсэлгээчин, аврагч-химичин нарын мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагаа, авхаалж самбаа, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх нь сургалтын гол зорилго байв. 

No photo description available.

Үүнээс гадна уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах үеийн алба хаагчдын ур чадвар, шинээр хангалтаар олгосон хувцас хэрэглэл, холбоо зохион байгуулалт, албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, үнэлгээ хийлээ.

Энэ нь гамшгийн үед хурдан шуурхай, уялдаа холбоотой, мэргэжлийн түвшинд хамтран ажиллах чадавхыг бэхжүүлж, уул уурхайн бүсийн аюулгүй ажиллагаа, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой дадлага сургалт болсныг оролцогчид онцолж байв.

May be an image of text

May be an image of helicopter and text

No photo description available.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ