“ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ”-ын зэрэгт ажиллахаар болов

May be an image of one or more people and text

Булган Үенч суманд мал, амьтны гоц халдварт "САТ-1" хэвшлийн шүлхий өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр /2026.06.07/ хуралдлаа.

Энэ удаагийн хуралд сумдын Засаг дарга нар, Онцгой комиссын зарим гишүүдийг цахимаар оролцуулж тодорхой үүрэг чиглэл өгөв.

May be an image of one or more people and text

-Булган суманд шинж тэмдэг илэрсэн, өвчилсөн малын тоо нэмэгдсэн, устгалын ажил удаашралтай байгаа. 

-Зэргэлдээх Баян-өлгий аймгийн Дэлүүн суманд өвчний шинж тэмдэг илэрсэн. 

-Цаашид халдварын тархалт нэмэгдэж илүү хүндрэл үүсэж болзошгүй учраас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлыг сайтар зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс:

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан "Өндөржүүлсэн бэлэн байдал"-ын зэрэгт шилжин ажиллахаар боллоо.  

May be an image of one or more people

Мөн Алтай, Мөст, Мөнххайрхан Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сумдад “Хээрийн штаб” байгуулж бүх сумдыг аймгийн Онцгой комиссын гишүүдэд хариуцуулан ажиллахаар шийдвэрлэв. 

Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх учраас өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малыг гурван хоногийн хугацаанд бүрэн устгаж халдваргүйтгэл хийхийг Булган сумын Засаг даргад үүрэг болголоо. 

May be an image of one or more people and text that says

САТ-1” хэвшлийн гэж оношлогдсон энэ шүлхий өвчний вакцин хараахан орж ирээгүй учраас шинж тэмдэг илэрсэн малыг устгах нь халдварыг хумих чухал арга гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. 

Аймгийн Онцгой комиссоос “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжин ажиллахтай холбогдуулан бүх сумдын дарга нар, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд, төрийн албан хаагчид ажилдаа хариуцлагатай байж өгсөн үүрэг чиглэлийг сайтар хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа.

May be an image of one or more people and text

May be an image of text that says

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ