Нийгэм

Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 2021 оны 02-р сард нийт 287 гомдол мэдээлэл бүртгэгджээ

2021 оны 02 дугаар сард Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй 76, зөрчлийн шинжтэй 211, залилах 12, танхайрах 17, гэр бүлийн хүчирхийлэл 17, хүний эрүүл мэндийн халдашгүй  байдлын эсрэг 16 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Мөн эрүүлжүүлэгдсэн 146 тохиолдол бүртгэгдсэнээс  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил илрүүлж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөрчил гаргасан 28 хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчуулсан байна
3/4/2021

Газар эзэмшихийг хүссэн иргэдийн өргөдлийг энэ сарын 12-ны өдөр хүртэл хүлээн авна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймгийн ИТХ-ын 2021  онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг баталсан тогтоолыг хэрэгжүүлэхээр аймгийн ГХБХБГ-аас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газарт шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг энэ сарын 01-нээс эхлэн авч эхэллээ. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршилд буюу Цамбагарав багийн нутаг дэвсгэр болох Буянт их голын ард гэр б
3/3/2021

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгуудын нутгаар цасан шуурга шуурах төлөвтэй байна.Түүнчлэн  маргааш буюу хоёрдугаар сарын 27-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 27-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан
2/26/2021

"Монгол гэр бүл" хөтөлбөр боловсруулах хэлэлцүүлгүүд явагдаж байна

Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр 5 дэд хөтөлбөр шинээр боловсруулж, хэрэгжүүлэхээр тусгагдсан. Аймгийн ГБХЗХГ  “Монгол гэр бүл”   хөтөлбөрт төрийн болон ТББ, иргэдийн оролцоог хангаж, санал авах зорилгоор 3 удаагийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн ГБХЗХГ, ХХҮГ, Нийтийн номын сан, Цагдаагийн газар, Прокурорын газрын холбогдох ажилтнууд, Жаргалант сумын
2/24/2021

2021 онд гэр бүлийн хэрэгцээнд зориулан их голын ард 300-400 иргэнд 0.07 га газрыг шинээр олгоно

Аймгийн ГХБХБГ нь иргэдэд газар олгох асуудлыг үе шаттайгаар зохион байгуулсаар байна. Тухайлбал, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр 540 иргэнд их голын ард шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гарч хууль журмын дагуу иргэдэд газрыг нь олгожээ. Тэгвэл 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршилд  буюу Цамбагарав багийн нутаг дэвсгэр болох Буянт их голын ард  гэр бүлийн хэрэгцээнд зориулан 300-400 иргэнд 0.07 га газрыг шинээр олгохоор шийдвэрлээд бай
2/23/2021

Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрт хийсэн хөндлөнгийн үнэлгээ, бодлогын зөвлөмж, ОНМХ-ны ажлуудыг танилцуулах зөвлөлдөх уулзалт боллоо

Ховд аймгийн иргэний нийгмийн байгууллга (ИНБ)-уудын хамтарсан баг тус аймагт хэрэгжиж буй Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Орон нутгийн ИНБ-уудыг чадавхжуулж, тэдгээрийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, цаашдын бодлого төлөвлөлтийг илүү оновчтой болгоход чухал ач холбогдолтой үйл
2/23/2021

Түр хамгаалах байрны ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо

Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, Ховд аймаг дахь Цагдаагийн газар, ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтэс, ГБХЗХГ хамтран "Түр хамгаалах байрны ажилтнуудыг чадавхжуулах нь" сэдэвт сургалтыг өнөөдөр /2021.02.19/ зохион байгууллаа. Түр хамгаалах байрны ажилтнуудад ажил үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хууль тогтоомж, журмын талаар мэдлэг олгох, түүнийг хэрэгжүүлэх ур чадварыг сайжруулах, хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдлыг хангах арга тактикийг нэмэгдүүлэхэд сургалтын з
2/19/2021

Сар шинийн баярын өдрүүдэд Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 16 гомдол мэдээлэл бүртгэгджээ

Сар шинийн баярын өдрүүдэд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Жижүүрийн Шуурхай албанд гэмт хэргийн шинжтэй 3, зөрчлийн шинжтэй 13 нийт 16 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 2 хүн золгүй байдлаар амь насаа алджээ. Энэ хэргийг Цагдаагийн газар шалгаж байна. Өнгөрсөн оны сар шинийн баярын үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт хэвийн түвшинд байсан бол зөрчил 70 хувиар өслөө гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Бямбасүрэн хэ
2/15/2021

Ёс зүй, хариуцлагатай төрийн албан хаагчдаа тодрууллаа

Аймгийн ХХҮГ-аас 2020 онд төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг эрхэмлэн ажилласан албан хаагчдаа хамт олны санал,  тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу тодруулан урамшуулсан юм. Үүнд:- Хамгийн тусч албан хаагч -1 /Байгууллага хамт олны хүрээнд зохион байгуулсан хандив, тусламж, дэмжлэг, сайн үйлсийн аян  зэрэг олон нийтийн ажилд хамт олноо уриалан чин сэтгэлээсээ хамгийн их идэвхи зүтгэлтэй оролцсон хамгийн Тусч сайхан сэтгэлтэй албан хаагч /- Хамгийн нийгмийн и
2/10/2021

Энэ сарын 8-9-ний хооронд нийтийн тээврийн 5 автобусаар 162 иргэнийг Улаанбаатар хотоос татан авлаа

УОК-с өгсөн чиглэл, иргэдийн хүсэлтийин дагуу Ховд аймгийн онцгой комисс Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг зохион байгууллаа. Энэ сарын 8-9-ний хооронд нийтийн тээврийн 5 автобусаар 162 иргэнийг татан авлаа. Мөн өнөөдрийн байдлаар хувийн тээврийн хэрэгслээр ирсэн 140 иргэнийг хүлээж авсан ба энэ сарын 10-ны өдрийн 12 цаг хүртэл зөвхөн хувийн тээврийн хэрэгслээр ирэх иргэдийг хүлээж авахаар төлөвлөжээ.  Улаанбаатар хотоос ирсэн иргэд 14 хоногийн хугацаанд гэрийн ажиглалт, тусгаарла
2/9/2021
Ховдын мэдээ