Нийгэм

Хууль бус загас агнуур буурчээ

Тусгай хамгаалалттай газар нутагт зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс Ховд аймгийн Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын баг томилогдож, энэ оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тодорхой хоёр цэгт эргүүл, хяналт шалгалт хийж байна. Зарим иргэд дэгээ ашиглан загас барьж буй зөрчил гарч байгаа. Одоогийн байдлаар хууль бусаар загас агнах зор
12/18/2020

“Хүндлэлд хүйс хамааралгүй” уран илтгэлийн цахим уралдааны шилдгүүд тодорлоо

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүндлэлд хүйс хамааралгүй” уран илтгэлийн цахим уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус уралдааныг “Яг одоо хүчирхийллийг цэглэе” уриатай Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоног үндэсний аяны хүрээнд хэрэгжүүлснээрээ онцлогтой. Мөн өсвөр үе, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цахим орчны зөв хэрэглээг бий болгох, хөвгүүд, эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй али
12/17/2020

Ховд аймагт цахилгааны ачаалал нэмэгджээ

Ховд аймаг 89712 хүн амтай. Нийт 22513 өрх бий.  Коронавирусний халдварын тархалтын үед иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор цахилгаан эрчим хүч, ус, хог, дулааны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төр хариуцах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, ачаалал 13 хувиар нэмэгдсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллаг
12/17/2020

Ховд аймгийн хэмжээнд 40 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 3061 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ. Түймрийн улмаас 65 хүн амь насаа алдаж, 20 хүн түлэгдэж гэмтэн, 7 иргэн угаартаж, 823 бог мал хорогдсон гэх мэдээлэл бий. Харин Ховд аймгийн хэмжээнд нийт 43 гал түймрийн дуудлага бүртгэгдсэн аж.   Иймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллага гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Ховд аймгийн Онцгой байдлын газраас танилцуулав. Үүнд, гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас
12/16/2020

Цагдаагийн газарт “Старекс” маркийн автомашин гардууллаа

Иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажилладаг хүмүүс бол Цагдаагийн алба хаагчид юм. Тиймээс тэдний ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор 2019 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Приус-30”, “Акуа” автомашиныг шийдвэрлэсэн байна. Тэгвэл энэ онд "Старекс” маркийн автомашиныг шийдвэрлэж өнөөдөр /2020.12.10/ гардуулан өгөв.Энэ үеэр ирэх 2021 онд явуулын хоёр пост, Ховд хотын орох, гарах хөдөлгөөнийг хаах хаалт хийлгэн байршуулах зэрэг хэд хэдэн асуудлыг үе шаттай
12/10/2020

Энэ оны эхний 11 сард гэмт хэрэг 18.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Ховд аймгийн хэмжээнд 2020 оны эхний 11 сард 392 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад  18.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Үүнд хүрээлэн байгаа орчны эсрэг 5.8, дээрэмдэх 14.2, хулгайлах 43.8 хувь тус тус буурчээ.Мөн мал хулгайлах 31.8, эд хөрөнгө устгах, гэмтээх 33.3, авлига 85.7, хүүхэд оролцсон хэрэг 68.6 хувиар тус тус буурсан аж.Одоогоор гэмт хэргийн илрүүлэлт 55.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 17.3 хувиар өссөн үзүүлэлт гэж Ховд аймаг дахь Цагдаагий
12/10/2020

Зах худалдааны төвүүдийн удирдлагуудад онцгой нөхцөл байдлын үеийн дэглэм, дүрэм журмыг сайтар баримтлаж ажиллахыг үүрэг болголоо

 Монгол Улсын Засгийн газраас ковид-19-ын халдвар бүртгэгдээгүй аймгуудад гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 1 шат бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга захирамж гаргаж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бие даасан халаалттай, шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй худалдааны төв болон битүү зах, дэлгүүрүүдийн үйл ажиллагааг 12-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын 11-ний өдрийг хүртэл нээж, ажиллах цагийн ху
12/7/2020

“Юу байна түүгээрээ тусалъя-2" аяны хүрээнд зорилтот өрхүүдэд хүнсний багц олгож эхэллээ

Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан улс орон даяар хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй зарим айл өрх, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлт нөхцөлд амьдарч буй иргэдэд туслах, тэдний дархлааг дэмжих зорилгоор Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, аймгийн Онцгой комиссын Шуурхай штабтай хамтран “Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааныхаа хүрээнд “Юу байна түүг
12/4/2020

Ховд аймгийн ХХҮГ-аас хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэдэд дэмжлэг үзүүллээ

Ховд аймгийн хэмжээнд 3100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 400 гаруй хүүхэд байна гэх судалгаа бий. Тэгвэл Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг дэмжих, тэдний  хөгжил оролцоог сайжруулахад чиглэсэн ажлуудыг үе шаттай зохион байгуулж иржээ. Тухайлбал, жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас орон
12/4/2020
Ховдын мэдээ