Нийгэм

Мянгад, Чандмань суманд "Сүү, цагаан идээ боловсруулах цех" байгуулахаар төлөвлөж байна

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газраас хэрэгжүүлж буй "Secim" төслийн хүрээнд энэ онд Мянгад, Чандмань суманд "Сүү, цагаан идээ боловсруулах цех" байгуулахаар төлөвлөж байна. Сумдад “Сүү, цагаан идээ боловсруулах цех” байгуулснаар малчид, саальчид тодорхой орлоготой болох, ард иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэх юм. ВИДЕО: 
3/1/2019

Ховд аймгийн Барилгын салбарын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн болно

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран орон нутаг дахь барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх гарц, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудыг  төлөвлөх, барилгын салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын ивээл дор, энэ оны анхны “Барилгын салбарын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн”-ийг 03 дугаар сарын 02-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион
2/27/2019

Монголын Сэтгүүлчдийн Ховд аймгийн салбар зөвлөл ажлаа тайлагнав

Монголын Сэтгүүлчдийн Ховд салбар зөвлөл 2018 онд хийсэн ажлаа аймгийнхаа сэтгүүлчдэд тайлагнаж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа. Энэ үеэр МСНЭ-ийн Ховд салбар зөвлөлийн тэргүүн А.Бямбасүрэн хэлэхдээ “МСНЭ-ээс 2018 онд орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт форум зохион байгуулж, орон нутгийн сэтгүүлчдийн дунд тулгамдсан олон асуудлуудыг хэлэлцэж, үүнээс гарах гаргалгааг ч бас хэлэлцсэн. Форумын үеэр "Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө" үзэл санаан
2/26/2019

Ховд аймагт “Газрын кадастрын мэдээллийн сан”-гийн бүсчилсэн сургалт явагдаж байна

Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас "Газрын кадастрын мэдээллийн сан"-гийн Лэнд менежер программ хангамжийн вэб систем, газрын татвар, төлбөрийн системийн бүсчилсэн сургалтыг хоёрдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Энэхүү сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга, газар өмчлөлийн асуудал, кадастрын асуудал, газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал хариуцсан мэргэжилтнүүд боло
2/26/2019

Сумдын газрын даамлуудыг чадваржуулах сургалт боллоо

Аймгийн ГХБХБГ-аас “Сумдын газрын даамлуудыг чадваржуулах сургалт” зохион байгууллаа. Тус сургалтад 17 сумын газрын даамал хамрагдаж, газрын асуудлаас гадна барилгын стандарт, тавигдах шаардлага, барилгын дулаан алдагдлыг бууруулахад анхаарах зүйлсийн талаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй боллоо. ВИДЕО:
2/23/2019

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогод иргэдийг идэвхтэй оролцохыг уриалав

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогыг энэ оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 10-нд Ховд аймагт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ховд аймгийн ЗДТГ, Норвегийн тусламжийн байгууллага хамтран судалгааны баг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогын тоологч нарыг бэлтгэх хоёр өдрийн сургалт явууллаа. Туршилтын тооллогыг хоёрдугаар сарын 20
2/20/2019

Ховд голд осолдсон 6 настай хүүхдийг олоогүй тул гэр бүлийнх нь хүсэлтээр эрлийг зогсоожээ

2019 оны 02-р сарын 13-ны өдрийн 16:55 цагийн орчим Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс  зүүн  хойд зүгт  45 км-т/  тус сумын иргэн Г /6 настай/ Ховд голд осолдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Дуудлагын дагуу Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан 22 албан хаагч, 2 завьтайгаар, сумын Засаг даргын Тамгын газрын болон нутгийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн 90 гаруй хүн
2/20/2019

"Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалал" сэдэвт эрх зүйн сургалт сурталчилгааны 1 сарын аян эхэллээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын асуудлаар гарсан хууль тогтоомжийг сурталчлах, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн болон байгууллага, албан тушаалтнуудын хуулиар хүлэээсэн үүрэг хариуцлагыг ойлгуулах, гэр бүлийн харилцааны таатай орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах ажлыг сайжруулах, нөлөөлөл үзүүлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ, ГХУСАЗСЗ, тус сумын Тамгын газар, ГБХЗХГ, аймгийн Хүний эрхийн үндэсний комисс, Жаргалант сумын "Хүүхдийн э
2/19/2019

Ховд аймгийн төвд ажиллаж, амьдарч байгаа Эрдэнэбүрэнчүүдийн сар шинийн золголт боллоо

Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлөөс анх удаа XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн золголтыг Хаврын тэргүүн сарын шинийн 12-ны билэгт сайн өдөр зохион байгууллаа. Сар шинийн золголтын арга хэмжээнд аймгийн төвд ажиллаж, амьдарч байгаа Эрдэнэбүрэн сумын харъяат 60 дээш настай ахмадууд, нутгийн уугуул, суугуул иргэдийн төлөөлөл 100 орчим хүн оролцлоо. ВИДЕО:  
2/18/2019
Ховдын мэдээ