-Аргын тооллын 1 сарын 15. Баасан (Сугар) гараг (2021)



-Аргын тооллын 1 сарын 15. Баасан (Сугар) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 2, харагчин гахай, тооно-22 од, суудал хий, мэнгэ 2 хар, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:26.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд шагайд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, равнай үйлдэх, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.Мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ