-Аргын тооллын 1 сарын 16. Бямба (Санчир) гараг (2021)



-Аргын тооллын 1 сарын 16. Бямба (Санчир) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 3, хөх хулгана, чөдөр-23 од, суудал гал, мэнгэ 1 цагаан, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:28.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд хас, бөгсөнд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч морь, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, бэрийн үйл, худаг малтахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ