Ховд аймгийн хэмжээнд эзэмшил газрын хаягийн мэдээллийг шинэчлэх, засварлах, тодруулга хийх ажил 90 хувьтай явагдаж байна



Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоол, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалын дагуу Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ажлын удирдамж гарган 01 дүгээр сарын 18-аас эхлэн хөдөөгийн 16 суманд ажиллаж байна. Энэ хүрээнд бүх сумдын нутаг дэвсгэрийн хаягийн зураг, хаягийн мэдээллийн санг хянах, засварлах, хаягийн мэдээллийн сан үүсгэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Одоогоор энэ ажил хөдөөгийн 16 суманд 90 хувьтай, аймгийн төв буюу Жаргалант суманд 40 хувьтай явагдаж байна. 



ВИДЕО:Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Дөлбадрал

Энэ оны 01 дүгээр сард багтаан хөдөөгийн сумдаа дуусгаж дараагаар нь аймгийн төв буюу Жаргалант суманд 7-14 хоногийн хугацаатай ажиллаж бүх хашааны газрын хаягжуулалтыг тодруулах, нэгж талбарын дугаарыг нь тулгах, хэмжээ талбай, мэдээлэл зөрүүтэй,  орц гарц нь тодорхойгүй байгаа эсэхийг нягтлан цэгцлэх юм байна. Ингэснээр Ховд аймгийн хэмжээнд хаягийн мэдээллийн сан бүрэн шинэчлэгдэнэ гэж үзэж байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ