Ойрын өдрүүдэд Ховд аймгийн нийт нутгаар цаг агаар ямар байх вэ?



2021 оны 01-р сарын 31-ний өдрийн 20 цагаас 02-р сарын 01-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 3-8м/с, зарим газраар 10-12м/с. Агаарын температур Алтайн өвөр говь, Цэцэг, Зэрэг сумдын нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Ховд хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 3-8м/с. Агаарын температур шөнөдөө 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

2021 оны 02-р сарын 02-ноос  02-р сарын 06-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: Ихэнх хугацаанд цас орохгүй.

Салхи: 04,05-нд зарим газраар 10-12м/с, Алтайн салбар уулсаар 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад  хугацаанд баруун хойноос 4-9м/с.

Агаарын температур: Алтайн өвөр говь болон Зэрэг, Цэцэг сумдын нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх төлөвтэй байна гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ