2021 онд тендер шалгаруулалтыг шилэн байдлаар зохион байгуулна



Улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бүхий л үйл явцыг ил тод, шударга, нээлттэй зохион байгуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр /2021.02.10/ ИТХ-ын ажлын алба, Орон нутгийн өмчийн газар, Худалдан авах ажиллагааны албатай хамтран ажил гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг зохион байгуулах, хянах эрх бүхий “Тендерийн үнэлгээний хороо”-ны бүрэлдэхүүнийг ил тод байдлаар сонгох үйл ажиллагааг зохион байгууллаа.



Тус үйл ажиллагаанд үнэлгээний хороонд орж ажиллах эрх бүхий төрийн албан хаагчид, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, бизнесийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулахад баримтлах журам”-ыг жишиг болгон танилцуулж, 2021 онд хэрэгжүүлэх 100 гаруй төсөл, арга хэмжээнүүдээс эхний ээлжийн 12 ажлын тендерийн үнэлгээний хороог ил тод, нээлттэй байдлаар сонгон томиллоо.



Төсөл, арга хэмжээ тус бүрийг хариуцах тендерийн үнэлгээний хорооны дарга нартай аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд "Хариуцлагын гэрээ" байгуулах юм. Үүний дараагаар үнэлгээний хороо 2 дугаар хурлаараа тендерийг нийтэд ил тод зарлана. Цаашид тус үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах бөгөөд дараагийн ээлжийн ажлуудын тендерийн үнэлгээний хороо байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ