Зэрэг суманд болсон газар хөдлөлтийн нарийвчилсан судалгааг гаргалаа



Сүүлийн үед газар хөдлөлт ойр ойрхон давтамжтай бүртгэгдсээр байна. Өчигдөр буюу 02 дугаар сарын 15-ны орой орон нутгийн цагаар 20:14:40 цагт Ховд аймгийн Зэрэг суманд 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Ховд салбар нарийвчилсан судалгаа, мэдээллийг гаргасан байна. Судалгаагаар уг газар хөдлөлт Зэрэг сумаас 17км, Манхан сумаас 55км, Цэцэг сумаас 80км, Ховд хотоос 120 км зайнд болжээ. Энэхүү хөдлөлт нь 2021 он гарснаас хойш Ховд аймгийн нутаг дэвсгэрт тохиолдож байгаа анхны хүчтэй газар хөдлөлт бөгөөд энэ хөдлөлтийн давтан хөдлөлт 2 удаа болоод байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Зэрэг сумын төв, Бургасан, Гүвээ багуудын оршин суугчдад маш ихээр мэдрэгджээ. Иргэдийн өгсөн судалгаагаар тооцож үзэхэд Зэрэг сумын төв болон Бургасан баг, Гүвээ багийн нутагт III-IV баллаар мэдрэгдсэн байна. Харин Цэцэг, Манхан сумдын төв, Ховд хотын ард иргэд хараахан мэдрээгүй байна.

ВИДЕО:



Хамгийн сүүлд 2017 онд тус аймгийн Манхан сумын нутагт 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан бол түүнээс хойш бүртгэгдэж хүчтэй газар хөдлөлт нь Зэрэг сумын “Шар хөтөл”-ийн газар хөдлөлт болж байна гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Ховд салбараас мэдээллээ.  


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ